М.ГАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэзээний хэрсүү үг, үйлдлээ илэрхийлэх аж. Бусад гишүүн өөрсдийн аймаг, өрсөлдөх тойрогтоо мандат нэмэх, зарим нь бүр хасах гэж улайрч, нэг нэгийгээ хулгай, дээрэмчдээр нь дуудна. Гэтэл гишүүн О.Баасанхүү санал хэлэхээр болов. Тэрээр өөрөө өрсөлдөх тойрог бус огт өөр зүйлийг хөндлөө. Тодруулбал, ойрын үед дэлхий нийтэд тараад буй оффшор буюу татваргүй бүсэд данс нээлгэсэн, тэндээ мөнгөтэй, мөнгөгүй гэж хэлүүлж буй гишүүдэд нэг тойрог гаргаж өгөөд, хооронд нь өрсөлдүүлэх санал гаргав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү сонгуульд өрсөлдөх нь тодорхой ч ялах, ялагдах нь гол биш. Харин аль нэгэн оффшор данстан, олигархийг улс төрийн хүрээнээс гаргаж, УИХ-ын сонгуульд унагаах нь түүний гол зорилго гэж өөрөө тодотголоо.

Эх сурвалж: www.polit.mn