Хуульчдын холбоо бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн мэргэжил ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргадаг байна. Тус холбооноос эрхийнхээ дагуу зарим шүүгчийг “хангалтгүй” гэж дүгнэсэн ч ШЕЗ-ийн санал болгосны дагуу Ерөнхийлөгч шүүгчдийг томилжээ. Тиймээс ШЕЗ-ийн дарга Н. Лүндэндорж болон шүүгч Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг, Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун нарыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж АТГ-т мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд Хуульдын холбоо “хангалтгүй” гэж дүгнэсэн шүүгчдийг яагаад Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв. Нэрсийг үнэлгээний дүнгээр эрэмбэлдэг эсэх зэрэг хэд хэдэн зүйлийг нягталж өгөх хүсч Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн гарын үсэгтэй албан бичиг хүргүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn