Б.ЭНХТУУЛ

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг морин хуурын олон улсын наадам  өнгөрсөн долоо хоногт өргөн дэлгэр болж өнгөрсөн. Уг наадмын хүрээнд морин хуурыг сурч, судалж буй сонирхогч, судлаач хэн бүхний хамтын ажил­ла­гааг өргөжүүлэх, морин хуур хөгжмөөр дам­­жуулан Монголын соёл урлагийг дэлхийд таниу­лах  зорилготой олон арга хэмжээг зохион бай­гуулдаг. Үүнээс га­даад, дотоодынхны сонирхлыг татдаг арга хэмжээ нь морин хуурын үзэсгэлэн, “Морин хуур хөгжмийн урын саннэртэй эрдэм шин­жил­гээний хурал бай­даг. Тиймээс энэ удаа бид хувьдаа морин хуурын музейтэй, өөрөө морин хуур урладаг, урлаг суд­лаач нэгэн залуутай уулзсан юм.

 

ЖОНОН ХАРМОРИН ХУУРЫН МУЗЕЙ 200 ГАРУЙ ҮЗМЭРТЭЙ

 

Хотын төвд, Засгийн газрын ордны чанх хойно төв зам дагуу том морин хуур өлгөөтэй байдгийг зарим хүүхэд, залуус андахгүй сайн мэднэ. Ялангуяа, амралтын өдрөөр аав, ээжтэйгээ  “Монгол хууртөвийн морин хуурын музейд зочлохоор ирдэг хүүхэд, багачууд, энд сургалтанд суудаг залуус энэ төвийн талаар багагүй мэдээлэлтэй бай­даг юм билээ. Тий­мээс энэ удаа бид   “Монгол хууртөвийн морин хуурын музейгээр зочилж, эндхийн ховор үзмэрүүдийг сонирхохоор ирсэн нь энэ. Мөн сургууль, цэцэрлэг, оюутан залуусын зуны амралт эхэлж байгаа учир музейн эзний сонирхолтой яриа, үлгэр дуурайлал авахуйц  олон сайхан бүтээлтэй танил­цахаар зорьж ирсэн юмӨөрийгөө Б.Сүхбаатар хэмээн та­нил­цуулах музейн захирал 10 жилийн сурагч байхдаа анх морин хуур хийж сурсан авьяаслаг хүү байж. Түүнээс хойш морин хуурыг судалж, сурах их хүсэл мөрөөдөлдөө хөт­лөгдөн СУИС-д суралцаж, төгсчээ. Энэ хугацаанд хувьдаа морин хуурын музейтэй болох бэлтгэлээ хийж, багагүй хугацаанд судалгаа хийж, гэрэл зураг, хуучны эд зүйлс, хөгжмийн зэмсгүүд гээд ховор нандин зүйлс ихийг цуглуулжээ.

Тэгээд 2009 ондМонгол хууртөвийг үүсгэн байгуулж, 2013 ондЖонон харморин хуурын музейгаа нээжээ. Одоо тус музей 200 гаруй үзмэртэй юм байнаМузейн үзмэрүүдээ улам баяжуулахаар судалж, шинжилж байгаа зүйл ч цөөнгүй бий гэж байв.  

 

“XVIII ЗУУНЫ ҮЕИЙН НОГООН ЦАРТАЙ МОРИН ХУУРЫГ ГАДНЫХАНААС ӨРСӨЖ АВСАН

 

Монголоо гэсэн сэт­гэлтэй, хичээл зүтгэл сайтай, үндсэрхэг энэ залуу уртын дуу, хөөмий, морин хуур, ардын урлагийг монголчууд бидний түүх, соёлын гайхамшигт өв эрдэнэ хэмээн бодож, сэтгэдэг нэгэн юмТиймдээ ч үндэсний бахархал болсон морин хуур хөгжмийг дэлхий нийтэд сурталчлан таниу­лах зорилгоор чамгүй их зүйлийг хийж яваа, мөн хийхээр төлөвлөж байгаагаа дуулгавХүүхэд, залуус, гадны зочин төлөө­­л­өгч, жуулчдад зориулсан морин хуурын музей манайд  хуруу дарам цөөхөн бий. Тэг­вэл бидний зочилсонЖонон хармузейд нүд хужирлах эртний морин хуур, хуучны гэрэл зургууд, ховор нандин хөгжмийн зэмсэг, ганц морин хуур төдийгүй хуучны пянз тоглуулагч, хийл зэрэг хөгжмийн зэмсгүүд цөөнгүй байна. Эдгээрээс урьд өмнө нь үзэж, харж байгаагүй зарим морин хуурын үүх, түүхийг сонирхов. Музейн эзэн Б.Сүхбаатар өөрөө их сониуч залуу юм. Сур­галт, судалгааныхаа явцад багагүй зүйл сонирхон судалж, яггүй мэдлэг хуримтлуулжээ. Музейн үзмэрүүдийн талаар нэг бүрчлэн асуу­хад, сонирхолтой түүх ихийг хүүрнэв. Энд Богд хааны үеийн буюу XVIII зууны үеийн ногоон цартай морин хуур хүртэл байх юм. Музейн захирал үүнийг гурван жилийн өмнөУрт цагаан”-ы үнэт эдлэл худалдаж авдаг газраас олж авчээ. “Энэ хуурыг анх олж харах үед хэдэн өвөр­мон­голчууд худалдаж авах гээд шохоорхоод зог­сож байсан. Би ху­дал­дагч эмэгтэйгээс гуй­саар байгаад гурван сая төгрөгөөр худалдаж авсанЭнэ бол урт иштэй, төмөр цартай, төв халхаас гаралтай боржигон хуур. Ширэн цартай хуур халуун наранд хатаад, эсвэл бороо чийгтэй үед зөөлрөөд өөр дуугаралттай болчихдог тул энэхүү төмөр цартай хуурыг анх бүтээсэн байдаг юм. Ногоон өнгө нь шашинтай хол­боо­тойгоор бүтээгдсэн гэх таамаглал бий. Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь зэрэг зүүн болон урд зүгийн аймгуудад ийм загвартай морин хуурыг нэлээд хийж, хэрэглэж байсан гэдэггэв.

 

ХӨГЖМИЙН ДУГУЙЛАНДАА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР СУРАЛЦУУЛНА

 

Б.Сүхбаатар Увс аймгийнх. Түүний өвөг, дээдэс ч бас морин хуурыг дээдэлж, хийж урлаж, хадгалж нандигнасаар иржээ. Тэрээр өвөг, дээдсээс өвлөгдөж ирсэн жижиг модон хуураа ч бас музейдаа залжТүүний аавынх нь нагац ах, Увс аймгийн Түргэн сумын харьяат адуучин, ахмад дайчин Г.Доржпалам гэдэг хүн 1900-гаад оны эхээр хараа булаасан нэгэн модон морин хуурыг бүтээж, зав чөлөөгөөрөө хуурдаж байжээ. Тэгээд 2008 онд уг модон морин хуураа түүнд өвлүүлэн өгсөн байна. Б.Сүхбаатар уг хуурыг өвлөж авсан цагаас хойш морин хуурын музей байгуулах хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгохоор сэтгэл шу­луудажсургалт, су­дал­гааны ажилд багагүй цаг зарцуулжээ. 2002 онд Монгол Улсын Ерөн­хийлөгчМорин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухайзарлиг гаргаж, 2003 онд монгол морин хуур ЮНЕСКО-д бүртгэгдсэн нь түүний хүсэл, зорилгыг улам хурцалж өгсөн гэж байвТэрээрБи энэ  төвөө музей болгох гэж долоон жил зүтгэсэнОлон ч хүнтэй уулзаж ярилцсан. Гэтэл манай үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлэх хүн гарч ирээгүй. Одоо бид санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө л бүрдүүлж ажилладаггэж байсан. Гэсэн чМонгол хууртөвийн сэтгэл нийл­­сэн хэдэн залуус  морин хуураа судалж, сурах гэсэн залуу хойч үеийнхэндээ  мэд­сэн, сурсан бүхнээ харамгүй зааж, сургахаар хэд хэ­дэн сургалт дугуй­ланг ажиллуулдаг юм байна. Ялангуяа, оюутан, сурагчдын зуны амралт эх­лэх гэж байгаа энэ үед  хүүхэд, залуусаа хөн­­гө­­лөлттэй үнээр сурал­цуу­лах, өнчин, ядуу, сан­хүүгийн боломжгүй ч сурах хүсэлтэй хүүхэд, бага­­­чуудыг 20-50 хувийн хөн­гөлөлттэй үнээр су­рал­­цуулах урам­шууллыг бас амлаад байгаа гэж байсан.

 

САРД БИД 20-ИОД ХУУР ҮЙЛДВЭРЛЭДЭГ

 

Морин хуур эгшиг­лэ­сэн газар 1000 бур­хан заларсантай тэн­цэ­хүйц буян хурдаг гэдэг. Тиймээс аливаа найр наадмыг хуурын аялгуу­гаар эхлүүлэн, жаргаадагЭнэхүү ёс, дэгийг дагаад сүүлийн үед гэртээ морин хуур залах гэсэн хүсэлтэй хүмүүс энд цөөнгүй ирдэг болжээ. Мөн  гэр бүлийнхээ аль нэг гишүүнийг хуур тоглож сургая гээд зориод ирэх хүн олон байдаг. Тэр болгонд бид мэдэх, чадах бүхнээ хэлж өгдөг, зааж сургаад явуулдаг гэдгийг музейн залуус хэлж байсан. Морин хуурыг урлаж, үйлд­вэр­лэдэг залуус бас эндээ байрладаг аж. Тэдэнтэй уулзвалМорин хуур дуугарах бүрдээ айлд сайн сайхан бүхнийг дал­лан дууддаг утга учиртай сайхан хөгжимТэр утгаар нь бид үйлд­вэрлэлээ ч явуулдаг, сургалтаа ч бас явуулдаг. Нийслэлд морин хуурыг мэргэжлийн түвшинд хийдэг 5-6 газар бий. Манай үйлдвэрийн ихэнх морин хуурыг сургалтанд хам­рагдсан хүмүүс за­хиалж, хийлгүүлж авдаг юм. Одоогоор үйлд­вэр маань сард 20-иод хуур үйлдвэрлэж байна. Дийлэнх хувийг нь сургалтын төвийн сурагчид, үлдсэн хэсгийг нь сувенирын дэлгүүр, мэргэжлийн хүмүүс ху­далдан авдаггэж байв.

Хөгжим бүтээхэд хамгийн гол нь дугаралт чухал аж. Хэлбэр хийц хэчнээн уран нарийн байгаад ч гол амин сүнс болсон дуугаралт үгүй бол түүнийг хөгжим хэмээн тооцох аргагүй гэдгийг Б.Сүхбаатар хэлж байсан. Тиймээс гарын уртай залуус хуурынхаа уран нарийн хийцэнд сэтгэл зүрхээ зарцуулж ажиллахаас гадна ая дан дуугаралтанд илүүтэй анхаардаг гэв. “Монгол хууртөв нь морин хуурын урлантай. Түүнээс гадна морин хуур болон гитар, төгөлдөр хуур зэ­рэг бусад хөгжмийн сур­­галт, дуу бүжгийн сур­гал­туудыг явуулдаг аж. Мөн дэргэдээ жуулч­­дад зориулсанЖонон харчуул­гатай юм байна. Өнгөрсөн жилээс жуулч­дад зо­риул­сан тоглолтоо зо­хион байгуулж эхэлжээ. Харин саяхнаасҮАМАНАбрэндтэй хамт­ран ажил­лаж, албан ёсны гэрээт бор­­луулалтын төв бо­лон үйл ажиллагаагаа өргөжүүж байгаа гэж байв. Ярилц­лагынхаа төгсгөлд, хөг­жим, бүжиг, урлаг уран сайхан сонирхсон хүү­хэд, за­лууст бид үр­гэлж нээлттэй хандах болно гэдгийг онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин