С.СОР

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, хоёр эвсэл, 44 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид 501-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулах юм. Тэгвэл нийслэлийн хурлын сонгуульд бие даан дэвшиж буй 44 нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдрөөс эхлэн олгож эхэлжээ. Энэ сарын 11 хүртэл олгох юм байна. /2016.05.05/

Эх сурвалж: www.polit.mn