Х.ЦОМ

Жүжигчин Б.Амарсайханаас олон нийтэд цацсан видео бичлэгтэй нь холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авчээ. Түүнийг захиалгаар бичлэг хийсэн Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "Иргэн Батбаяраас “Амараагийн харамсал” нэртэй бичлэгийг шалгаж өгөөч гэсэн өргөдөл ирсэн. Гомдлын дагуу шалгаж, жүжигчин Б.Амарсайханаас мэдүүлэг авсан. Шалгалтын дагуу  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн" гэж мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn