С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарах өргөдлөө өгчээ. Тэд мөн МАН-д элсэх өргөдлөө өгөхөөр болсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан “Сонгуульд улс төрчид амжилт гаргахын төлөө оролцдог. Надад Сүхбаатар аймгийн МАН-ын гишүүд санал санал тавьсан.  Энэ сонгуульд амжилтай оролцохын тулд хүчээ нэгтгэх тал дээр хатуу зогсож байсан. Энэ дагуу МАН-д элсэнэ. Өмнө нь МАН-ын гишүүдээс надад хамт сонгуульд оролцьё, саналаа хувааж хүчээ тарамдуулахгүй байя гэсэн саналууд ирсэн. Бид хоёр МАХН-аас гарч МАН-тай хамтран ажиллахаар шийдсэн” гэсэн тайлбар хийв.

Эх сурвалж: www.polit.mn