Х.ЦОМ
Нам, эвслүүд нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ нийслэлийн сонгуулийн хороонд өгчээ. Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан болж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцох нам, эвслүүдийн бүртгэлийн дүн мэдээллийг танилцуулсан байна. Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийнхороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл хүсэлтээ илэрхийлж, нийслэлийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд ирүүлсэн байна. Үүнд: • Нийслэлийн Ардчилсан нам • Нийслэлийн Монгол Ардын нам • Нийслэлийн Монгол ардын Хувьсгалт нам • Монголын ардчилсан хөдөлгөөний нам • Нийслэлийн Бүгд найрамдах нам • Ард түмнээ хайрлая нам • Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам • Монголын Социал демократ нам • Хөгжлийн хөтөлбөр нам • Монгол консерватив нам • Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл” • Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл монгол” эвсэл • Хөдөлмөрийн үндэсний нам • Иргэний зориг ногоон нам • Иргэний хөдөлгөөний нам
Эх сурвалж: www.polit.mn