Т.САЙХАН

“Дашваанжил”, “Горгаз” компаниас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол ирүүлсэн байна.  Тус гомдолд “Юнигаз” компани нь  хэрэглэгчдийг өөртөө татахын тулд байгууллагын нэр хүндэд халдаж зарим мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй сөрөг мэдээлэл тарааж байна" хэмээн мэдүүлжээ. Энэ дагуу ШӨХТГ  “Юнигаз” компанид шалгалт хийжээ. Шалгалтаар  “Юнигаз” компанийн бизнесийн албаны захирал О.Батсүрэн нь олон нийтийн мэдээллийн сүлжээнд “Дашваанжил” болон “Горгаз” компаниудын бүтээгдэхүүний талаар үндэслэлгүй сөрөг мэдээлэл байршуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх сурталчилгаа явуулсан нь тогтоогджээ. Тиймээс  “Өрсөлдөөний тухай” хуульд заасны дагуу тус компанид торгуулийн арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж:www.polit.mn