“Монголын Алт” (MАК) ХХКдотоодын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт хөтөлбөрөө дүгнэж, шалгарсан оюутнуудад батламжаа гардууллаа.
Тэтгэлэгт хөтөлбөрт уул уурхай, баяжуулалт, авто ашиглалт, механикийн чиглэлээр их, дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа 11 оюутан шалгарсан байна. Тэдгээр оюутнуудын бүтэн жилийн сургалтын төлбөрийг төлөхөөс гадна сар бүр тэтгэлэг олгох гэнэ. Мөнсуралцаж байх хугацаанд нь компанидаа дадлага хийлгэх, төгссөний дараа ажлын байраар хангах зэрэг боломжуудыг олгож байгаа аж.
Тус компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, оюутан залуучуудын боловсролд хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөрүүддээ ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгооргадаад, дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох, үйлдвэрлэл явуулж байгаа орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулах, ажлын байраар хангах ажлуудыг тогтмол зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд сургуулийн сурагчдаас10 сурагчийг Дорнод аймгийн Политехникийн коллеж, Дорноговь аймгийн МСҮТ-д сургажээ. Түүнчлэн Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгаас 50 гаруй залуусыг хүнд даацын автосамосвал белазын операторч мэргэжлээр компанийн зардлаар сургаж ажлын байраар хангасан байна.