Б.ОЧИР
Хэд хоногийн өмнө гэнэтхэн олон хүн урьж цуглуулсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын анхны хурал болж, олны анхаарлыг хөөрхөн татаад авсан. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцсон олон хүнээр чимэн байж энэхүү эхний хурлаа хийсэн тухай хуралд уригдсан эрхмүүд ярьсан.
Энэ намын дарга нь МҮАН-ын гишүүн байхдаа “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж Их хуралд орсон Г.Уянга. Тэрээр саяхан намдаа Ногоон нам нэгтгэжээ.
Нам нэгтгэх ажлын үеэр нэгэн сонирхолтой ёслол болсон нь Ногоон намын дарга О.Бум-Ялагч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгад намынхаа тамгыг хадганд ороогоод барьсан гэнэ.
Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр ийн намынхаа тамгыг “хураалгасан” нь “Би үнэнч, манай нам өөр хаашаа ч явахгүй” гэсэн баталгаа болгож буй ажээ.
Эх сурвалж: www.polit.mn