Т.ДАЛАЙ

Энэ сарын 25-ны өдрийн “Нью свийт фүүдс” компанийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 45 хүн хоолны хордлого авч эмнэлэгт ханджээ. Тэдний 27 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ны өдөр “Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ. Хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдэж, нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авсан байна.  Тиймээс “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn