Н.МӨНХЖИН
Ижил хүйстэн гэдгээ ил тод зарлаад удаж байгаа дуучин Рики Мартин шинэ найз залуутайгаа албан ёсоор гэрлэв. Тэд Сан-Паулу хотод болсон Америкийн сангийн буяны үйл ажиллагааны үеэр харилцаагаа албан ёсны болгожээ. Пуэрто-Рико дуучны амраг нь Сирид төрж, Шведэд өсч, Лондонд амьдардаг Жван Юсеф гэдэг 32 настай залуу аж. Түүнийг бага байхад эцэг эх нь Сириэс дүрвэсэн байна. “Би аль нэг улс, соёлд харъяалагддаггүй. Швед улс биднийг гараа алдлан угтаж авсан. Энэ дэлхий дээр “Гэр минь” гэж дуудах дуртай хоёр улсын нэг нь” хэмээн Жван ярьжээ. Рики Мартины шинэхэн амраг Сирийн дайн, Арабын хаврын тухай ярих дургүй. Жван үзэсгэлэнгийн танхимын тохижилт, чимэглэлийн чиглэлээр бизнес хмийдэг аж.
Эх сурвалж: www.polit.mn