Х.ЦОМ

УИХ-ын гишүүн Г.Уянга хэдхэн хоногийн өмнө Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын даргаар сонгогдож гишүүд дэмжигчидтэйгээ намын хурлаа хийсэн.  Тэгвэл Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн нам өчигдөр /2014.04.20/  Монголын Ногоон Намтай хамтрахаар болж "Нэгдмэл Монгол" эвслийг байгуулжээ. Эвслийнхэн  "Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр" мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Аудитын Үндэсний Газарт хүргүүлсэн байна.

 Эх сурвалж: www.polit.mn