Х.ЦОМ
Саяхан АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл улс төрийн үйл явц хүчтэй өрнөж буй энэ үе Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2016.04.20/ ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн мэдээлэл гарлаа. Энэхүү мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Сонин юм ч их болох нь дээ. Авлига, албан тушаалын булхайтай тэмцэх үү?!!! Хууль, шударга ёс байх уу?!!!” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян “Цагдаагийн Чингис бол уг нь боловсролтой, туршлагатай мундаг хүн гэж боддог юм. Улс төр нь ажил хийлгэхгүй л юм бна” хэмээжээ.
Эх сурвалж: www.polit.mn