Б.БАРС
ОХУ-ын “Азия Россия” цахим хуудсанд сэтгүүлч С.Майдарын бичсэнээр, 2010-2014 онуудад манай урд хөршийн Гадаад хэргийн дэд сайд байхдаа Хятадын төмөр хатагтай хэмээн алдаршсан Фу Ин монгол гаралтай эмэгтэй ажээ. Өвөрмонголын Хөх хотод 1953 онд төрсөн түүний монгол нэр нь Буян байж болзошгүй гэнэ. Фу Ин амралтын өдрүүдээрээ сүүтэй цай чанан монгол үндэсний хоол зооглох дуртай ажээ. Мөн уртын дуу сонсдог байна. Фу Иний нөхөр Хао Шиюань угсаатан зүйч бөгөөд тэд нэг охинтой ажээ.
Эх сурвалж: www.polit.mn