Н.МӨНХЖИН

Бразилийн Ерөнхий­лөгч Дилма Русеф улс төрийн өрсөлдөгчдөө төрийн эргэлт хийх гэж хуйвалдаж байна хэмээн буруутгав. Импичмент буюу эрүүгийн хэрэгт татагдах аюул нүүр­лээд байгаа РусефХуйвал­дагч­дын нэг нь дэд ерөн­хийлөгч Мишел Темерхэмээн мэдэгджээ. Темер Ерөнхийлөгчийн сууд­лыг хүлээн авахад бэлэн хэмээн радиогаар мэдэгдэж, Бразил ор­ныг үндэсний эв нэг­дэлд уриалсныг Д.Русеф төрийн эсрэг хуйвал­даан хэмээн үзэж бай­на. “Тэд одоо ил тод хуй­вал­даж эхэллээ. Хууль ёсоор сонгогдсон Ерөн­хий­лөг­чийг эрх мэдлээс зайлуулахын тулд гэгээн цагаан өдрөөр ч ил ярьдаг бол­лоохэмээн Русеф хэлэв.

Бразилийн Конг­рессын хороо Ерөнхий­лөг­чийг хэрэгт татах асууд­лаар шүүхийн сонс­голыг эхлүүлэхийн төлөө санал өгсөн юм. Тус улсын нефтийн хамгийн том ком­пани Petrobras-аар дам­жуулж хууль бусаар мөнгө гаргаж байсан ав­лигын сүлжээг Дилма Русеф мэдэж байсан хэ­мээн үзэж байгаа аж. Үн­дэс­ний конгрессын доод танхим энэ асуудлаар дөрөв­дүгээр сарын 18-нд санал хураах юм.

Бразил улс Ерөнхий­лөг­чөөсөө болж хоёр хэсэгт хуваагдаад бай­на. Сөрөг хүчин нийс­лэл хотод Русефийг огц­рохыг шаардсан томоо­хон жагсаал зохион бай­гуу­лахаар бэлтгэж бай­на. Конг­рессын хороо­ны шийдвэр хэдий билэгд­лийн чанартай ч депутатуудын доод тан­хим түүнийг хэрэгт татах шийдвэр гаргахад ихээхэн нөлөө үзүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Үүний дараа холбооны сенатад санал хурааж эц­сийн шийдвэрийг гар­гах аж. Сенатын 341 гишүүн Дилма Русефийн эсрэг санал өгвөл түү­нийг эрүүгийн хэрэгт хариуцагчаар татна. Санал асуулгаар 292 депутат импичментийн төлөө байгаа бол, 115 нь эсэргүүцэж, 106 нь одоогоор байр сууриа тодорхой болгоогүй байна. Улс орон дахь эдийн засгийн уналт, хям­рал, мөн төрийн мэд­лийн Petrobras ком­пани болон хэд хэдэн өндөр албан тушаалтан хол­богдсон авлигын томоо­хон хэргийн улмаас Ерөнхийлөгч Дилма Русефийн нэр хүнд огцом унаад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин