Б.ЗАЯА
Цагдаагийн хошууч эмэгтэйг аавынх нь хамт хөнөөсөн хэрэгтэнд шүүхээс 25 жилийн ял оноолоо. Шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн П.Батбаярт 25 жилийн ял оноохдоо 10 жилийг гянданд өнгөрүүлэхээр шийдвэрлэв. Хэргийг эргэн сануулахад, 2015 оны арваннэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч эмэгтэйг аав, ээжийнх нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, нагац ахыг нь хутгалсан хэрэг гарсан юм. Хэргийг П.Батбаяр гэгч үйлдсэн бөгөөд гэрлэлтийг нь зөвшөөрсөнгүй хэмээн аав, ээж, хэрэг бүртгэгч эмэгтэй болон нагац ахыг нь хэд хэд хутгалж, хэргийн газраас зугтсан юм. Түүнийг орон даяар эрэн сурвалжилж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж саатуулсан. Тэрбээр эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээгээд байсан. Тодруулбал, өөрийг нь хаясанд Ш-д бухимдаж, гэрлэлтийг нь зөвшөөрөөгүй гэрийнхэнд нь өс санаж хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn