АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, нийслэлийн гудамж талбайн тохижилтыг хангах үүднээс троллейбусны шонгууд дээр тогтоосон эзэнгүй кабелийн утсыг тасалж эхэлжээ. Нийтдээ 13 гудамж талбайгаар татсан хаяггүй, эзэнгүй шилэн кабелиудыг тасалж байгаа аж.

Үүнд:

  1. Энхтайвны өргөн чөлөө
  2. Олимпын гудамж
  3. Гэндэнгийн гудамж
  4. Жамьяан гүний гудамж
  5. Чингисийн өргөн чөлөө
  6. Наадамчдын зам
  7. Нийслэл хүрээ өргөн чөлөө
  8. Их монгол улсын гудамж
  9. Зайсангийн гудамж
  10. Дүнжингаравын гудамж
  11. Их сургуулийн гудамж
  12. Сүхбаатарын гудамж

Дээрх 13 гудамжид байрлах кабелын эзнийг тодорхойлох ажлыг өнгөрөгч баасан гариг хүртэл хийжээ. Улмаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас энэ сарын 5-нд төрийн 48 байгууллага, интернетийн үйлчилгээ эрхлэгч 25 компани, дэд бүтэц суурилуулах тусгай зөвшөөрөлтэй 231 компанид албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.

Эх сурвалж:www.zms.mn