. Түүний амьдардаг цонхгүй жижиг өрөөнд нэг гудаснаас гадна номын тавиур, дугуй ширээ, арьсан сандал, гүйлтийн зам байдаг. Ассанж Эквадорын ЭСЯ-н дахь амьдралаа сансрын станц дахь амьдралтай зүйрлэж байна. Тэнд байсан эхний хоёр сард Эквадор, Их Британийн хооронд дип­ломат маргаан өрнөж, британиуд ЭСЯ-ыг дов­толж магадгүй гэсэн ярианы улмаас Ассанж гэнэтийн шилжүүлэлтэд бэлэн байхын тулд байнга биеийн хүчний бэлтгэл хийж байжээ.

Гэвч хоёр сарын дараа юу ч болсонгүй, амьдрал тайван, уйтгартай болж ирлээ. Ассанж өдөрт 17 цагаар ажиллаж, хэвлэлд өгөх нууц материалуудыг ангилж, ялгаж суух болжээ. Тэрээр чөлөөт цагаараа спортоор хичээллэж, кино, олон ангит сериал үздэг байна. Мөн гүйлтийн зам дээр өдөр бүр гүйж, бокс, гимнастикаар хилээллэдэг аж. Британийн Агаарын цэргийн хүчний ахмад дайчин түүний хувийн дасгалжуулагчаар ажилладаг гэв.

Ассанж нарын гэрлийн дутагдлыг D витамин болон хэт ягаан туяаны чийдэнгээр нөхдөг ажээ. Заримдаа найз нөхдийнхээ авчирсан хоолыг идэж, заримдаа элчингийнхэнтэй хооллодог байна. Ассанж гэр бүл, найз нөхдийнхээ харилцаа, халамжаар дутагдаж буйгаа өгүүлэв. Элчингийн байрны цонхон доор байнга жижүүрлэх цагдаа нар түүнд унтахад саад болдог бололтой. Жулиан Ассанж Эквадорын ЭСЯ-нд дөрвөн сар болохдоо нэг удаа тагтан дээрээс нь олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн юм.