С.САРУУЛ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ченжийн амь насыг хохироосон хэрэг гарсан.  Тодруулбал, онц ноцтой хэрэг үйлдсэн  “Б” гэгч нь  2015 оны аравдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө тус аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Б-н биед нь байсан 30.300 доллар, 800 рубль /Монгол  мөнгөөр 60.472.360 сая төгрөг/ зэргийг авахаар зодож, толгойгоор нь паар мөргүүлж гавал тархины гэмтэл учруулан  амь насыг нь хохироосон юм. Тэгвэл дээрх хэрэгт Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаад  Б-г бусдын амь насыг онц хэрцгийгээр санаатай хохироосон, бусдын эд зүйлийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  22 жилийн хорих ял оногдуулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn