Ц.БАЯР
Хоёр сарын туршид маргаантай байсан намын дотоод асуудал цэгцрэх шатандаа орж Т.Ганболд ХҮН намын дарга болжээ. Хөрөнгө мөнгөнийхээ хүчээр ХҮН-д хүчтэй байр суурь эзэлж эхэлсэн Т.Ганболд гэж хэн бэ. Тэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд. “Алтан дорнод Монгол”-ын захирал, “хамар” хочит Т.Ганболдыг улстөр, бизнес хүрээнийхэн андахгүй. Мөн эдийн засгийн гэмт бүлэглэл, цагдаагийн байгуулагад ч зартай нэгэн гэнэ. Энэ тухай саар мэдээлэл сайтад тавигдсан байна. / www.shuurhai.mn, www.Намбус.mn/ Саяхан Хөдөлмөрийн Үндэсний нам буюу ХҮН-д элссэн тэрээр одоо дарга нь болоод авлаа. Т.Ганболдыг нийгэм тэр аяараа анхааралтай ажиглаж байна. Учир нь Монголын төрд цуутай эр шургалж эхний алхамуудаа хийж эхэлсэн болохоор түүнийг цаашид хэрхэн хөдлөхийг, өмнө нь хэн байсан, цаашид хэн болохоор зүтгэж буйг ард түмэн ажих нь зүйтэй. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр бас шалгагдаж байжээ. Лидер, олны танил хүн нам байгуулдаг гэдэг.Тэгвэл С.Ганбаатар нам байгуулах ажлыг гардан зохион байгуулсан хэдий ч Т.Ганболдын өмнө хүчин мөхөсджээ.
Эх сурвалж:www.zms.mn