Х.МОНГОЛХАТАН

Би заримдаа Ч.Үржинбадамгүйгээр бид яана даа гэж бодно. Учир нь түүнгүйгээр болж бүтэхгүй ажил дэндүү олон байх юм. Тэр ихэвчлэн гадаад яваадалгаболчихно. Тэгэхдээ тэндээс илбэтэй юм шиг удирдана. Нутагтаа хуй салхи шиг орж ирээд олон нийтийн хүсэн хүлээдэг тэр амин чухал ажлуудыг дор нь гялалзуулчихна. Бүр ийм амархан байсан юм уу гэмээр. Гэтэл тэр нь түүнгүйгээр болж бүтнэ гэж ер үгүй. Ийм л нэгэн гал шиг дүрэлзсэн бүсгүй хоёр зууныг дамжин Монголын соёл урлагт жинхэнэ мэргэжлийн шоу менежер хэмээн хүндлэгдэн явна.

Би заримдаа Ч.Үржинбадамыг ардын дипломатч хэмээн бодно. Учир нь түүний сэдэл нийгмийн захиалга байж мөн ч олон залуусыг урлаг, соёл, гоо сайхны ертөнцөд хөтлөн оруулсныг тоочивч баршгүй. Оготны нүхэн дэх сувд гэдэг шиг олон ардын дунд нуугдмал байсан авьяастныг нээнэ гэдэг нэгэн оюуны уурхайг нээхтэй адил гэж үзвэл Ч.Үржинбадам өөрөө үржихүйн хүрд мэт буянтан ажхэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны докторяруу найрагч Ү.ХүрэлбаатарЗураг түүх өгүүлнэномынх нь өмнөх үгэнд бичсэн байв.

Үнэхээр л түүн шиг олон ажилд нэгэн зэрэг хүрч, үр дүнг нь хүртэж, өөрөө болон өрөөлд ямагт нээлт болж явдаг хүн өнөөдрийн завгүй нийгэмд өдрийн од мэт ховор. Түүний нэрийг хэлэхэд лНайм дахь гариг”-ийн уу, “Хос уянгаихрүүдийн баярыг зохион байгуулдаг уу, “Ээжийн бүүвэйтэй хорвооцэнгүүний юу гээд хийсэн бүтээсэн ажлаар нь овоглож танина. МөнАаваараа бахархана”, “Ихрүүдийн баяр”, “Удмын заяа” “Майкл Жексоныг хэн сайн дууриах вэ”,”Жанет Жексон шиг хэн сайн бүжиглэх вэ”, “Чарлиз Чаплинийг хэн сайн  дууриаж чадах вэшоунууд, Энэтхэг дуу, бүжгийн тэмцээн, “Аавуудын баяр”, “Ихрүүдийн баярУдмын заяазэрэг олон арга хэмжээний эзэн Үржээ эгчийн албан ёсны албан тушаал нь Хөвсгөл далайнСүхбаатархөлөг онгоцны захирал.

Тэрээр 2006 оноос энэ салбарт ажиллаж байгаа юм. “Номин холдингкомпаниХөвсгөл усан замкомпанид томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийснээрээ усан замыг аялал жуулчлалтай холбон хөгжүүлж чадсан. ТиймээсСүхбаатархөлөг онгоц Хөвсгөлийг зорьсон аялагч, жуулчдын очих дуртай, үзэх ёстой газрын нэг болж чадсан юм. Монголд усан онгоцыг удирдаж ажиллаж байгаа анхны эмэгтэй захирал гэдгээрээ тэрээр бахархдаг. Онгоц  аялах явцад уран бүтээлийн ажил нь ч үргэлжилсээр байдаг гэж байв.

Ч.Үржинбадам хотын унаган охин. Айлын том охин. Доороо гурван дүүтэй. Үржинбаяр дүү нь нягтлан, Өлзийбаатар нь малчин, Үржинжаргал нь зураач мэргэжилтэй. Харин тэр жүжигчин. Тэрээр 50 мянгатад амьдарч I цэцэрлэгт хүмүүжиж, 18 дугаар сургуульд элсэн орсон ч 52 дугаар сургуулийг төгссөн юм. Тэрээр гуравдугаар ангид байхдаа л пионер болж нийгмийн идэвх нь илэрчээ. Багшийнхаа даалгавраар 100 хүүхдэд бөмбөр сургах үүрэг аваад амжилттай биелүүлжПионерийн үнэнсонинд зурагтайгаа гарснаар түүний олонд танигдах эхлэл нь болж өнөөдрийг хүртэл хэвлэлийн хуудаснаас салаагүй гэхэд хилсдэхгүй.

Аравдугаар ангид байхдаа Х.Дамдин найруулагчийнНэг ангийн хоёркиноны Цэрмаагийн дүрд тоглосноор урлагт сэтгэлээ өгч, УБДС-ийн кинодрамын ангид 1974 онд элсэн оржээ. 1978 онд сургуулиа төгсөөд Монгол кино үйлдвэрийн жүжигчнээр очиж ажиллаж байсан ч зохион байгуулах авьяас нь давамгайлж Эвлэлийн ажилтан болохоор шийдсэн байна. Сүхбаатар дүүргийн үзэл суртлын зааварлагчаар арваннэгдүгээр сард очсон даруйдаа Барилгачдын соёлын ордонд болон өдөрлөгийн хөтөлбөрийг бичиж, найруулаад, хөтлөх үүргийг авсан нь түүний энэ салбарт өнөөдрийг хүртэл 400 шахам ажлыг санаачлан зохион байгуулж, гардан ажиллах замд оруулсан гэдэг. Гурван удаа уран бүтээлийн цэнгүүнээ хийж, гурван ном гаргаж, найман DVD, дууны нэг цомог гаргаж. Түүний видео бичлэгийн цуглуулга буюу хийсэн бүтээснийх нь түүх архив хоёр хайрцаг болжээ.

Түүний олон сайхан багш нарын нэг гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш шавидаа үргэлж ам сайтай явдаг. “Би ердөө л хоёр шавьтай. Жүжигчин Н.Батцэцэг, Ч.Үржинбадам. Шавийн тэнгэртэй хүн гэвэл намайг л хэлэх байх. Үржээ маань сургуулиа төгсч ирээд орчуулгын кинонд дуу оруулдаг байсан ч хоолой нь их өвддөг тул ажлаасаа гарсан. Тухайн үед нь би буруу сонголт хийлээ гэж бодож байсан ч өнөөдөр түүний туулсан амьдрал, хийж бүтээсэн бүхнийг хараад онож гэж баярлаж сууна. Манай Үржээ суусан газраасаа шороо атгадаг хүн. Зүгээр сууна гэж ерөөсөө байхгүй. Айлд ороод гарах хооронд л нэг юм сэдчихсэн байдаг дэндүү авхаалжтай, сэргэлэн охин. Их хүнлэг хүн дээ. Одоо ч хоёр шавь  маань намайг эргэж тойроод амьдрал ахуйгаа яриад явж байдаг юмгэж байв.

Нийгмийн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ч авьяастай хүмүүс олон байдгийг олж харан 1989 онд анх удаа тэдний дунд урлагийн наадмыг зохион байгуулсан нь дуучин С.Хүрэлбаатар, Б.Баярдулам, Ч.Амаржаргал нарын олон авьяастнуудыг гаргаж ирсэн юм.

Хошин урлагийн наадам, Гоёл наадам, Сайхан бүсгүй, Сайхан залуу, Фото мисс, үсчин гоо сайханчдын тэмцээн гээд Үржээ эгчид ороогүй соёл урлагийн салбар гэж үгүй. АНУ-д амьдарч байхдаа ч Монголынхоо урлаг соёлын оддын тоглолтыг зохион байгуулж байв. Түүгээр зогсохгүй хүний нутагт амьдарч буй монголчуудаа нэгтгэх холбоо байгуулж, Шинэ жил, Цагаан сар, Наадам зэрэг баяруудыг тэмдэглэх, үдэшлэг, уулзалт, тэмцээн уралдааныг зохионо

Сэтгүүлч М.Буянбадрах түүний тухайдҮржээ эгч юм хийхгүй бол бие нь тавгүйтдэг хүн. Залуучууд бид Үржээ эгч шиг ажиллаж чадахгүй байна. Монголд анх шоу зохион байгуулсан хүн шүү дээ. Жинхэнэшоуны акулгэж түүнийг  хэлэх байх. Тиймээс ч хөгширдөггүй, мөнхийн залуу сэтгэлгээтэй байдаг. Бурхан түүнд зохион байгуулах гайхалтай авьяас заяасан, төрөлхийн авьяастай хүн дээгэсэн юм.

Монгол телевизийнҮдшийн хэмнэлнэвтрүүлэгтэй хамтранНайм дахь гариг”, “Дурсамж”, “Ханьзэрэг хүмүүсийн сэтгэлд хүрсэн сонирхолтой, сургамжтай нэвтрүүлгүүдийг бэлтгэж байсан нь үзэгчдийн сэтгэлд тодоос тод үлджээ.

Ч.Үржинбадам эгч жирийн нэг удирдан зохион байгуулагч биш юм. Тэрээр урлагийн мэдрэмжтэй, авьяастай хүн.

Сэтгэл зүрхэндээ гуниг тээлгүй

Сэргэлэн цовоо амьдрах сайхан

Сайн бүхнийг хүмүүст бэлэглэж

Санасан бүхэн бүтэх сайхан гэсэн өөрийн зохиосон дөрвөн мөртийг хэлэх дуртай. Түүнд сэтгэлээс нь урсч, оюун ухаанаар нь дамжсан олон сайхан шүлэг бий. Шүлгүүдээс нь нэлээд хэдэн дууны уран бүтээл төрж, олны хүртээл болсон

Энэ дэлхий амар амгалан гэдэг ээжээс эхтэй. Ээжүүд баярлаж байвал үр хүүхэд нь аз жаргалтай, үр хүүхэд нь баяртай байвал ээжүүд жаргалтай. Ээжүүд баярлаж байвал эх дэлхий амгалан байна гэж би боддог. Тиймээс өөрөө ганц бодоод явах биш өргөн олон нийтэд хүргэх ажил болгоё гэж анхНайман ээжийн баяр”-ыг зохион байгуулж билээхэмээн дурссан.

1993 онд анх Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан болсон бол түүнээс хойш ажилласан дөрвөн салбартаа ч тэргүүний ажилтан болжээ. “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон ч түүний энгэрт гялалзана. Тэрээр найман байгууллагын тэргүүнээр ажилладаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин