Д.АРИУН
Жек Рейнольдс манай гариг дээрх хамгийн өндөр насандаа шивээс хийлгэж байгаа хүн болох нь. Английн Дербишэрт оршин суудаг тэрээр 104 насныхаа төрсөн өдөрт зориулж шивээс хийлгэхээр шийджээ. Хамгийн өндөр настай шивээстэй хүн гэдгээр тэрээр Гиннесийн номд орохыг хүсэж байгаа аж.
2014 онд Жек Рейнольдс “Ice Bucket Challenge” нэртэй сайн санааны гүйлтэд оролцон хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байсан юм. Одоо тэрээр булчингаа чангалж, шивээс хийлгэн шинэ дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна. Үүнийгээ “Ashgate Hospicecare” нэртэй сайн санааны байгууллагад зориулан хийж байгаа гэж Independent мэдээлжээ.
Хамгийн өндөр насандаа шивээс хийлгэсэн Гиннесийн дээд амжилтыг одоо Глэдис Уильямс гэдэг эмээ эзэмшдэг байна. Эмээ 94 насандаа шивээс хийлгэж байжээ.
Эх сурвалж: www.polit.mn