Фото: REUTERS

Д.АРИУН

Эмиратын FlyDubai компани энэ сарын 19-нд унаж Доны Ростовын нисэх буудлын ойролцоо сүйрсэн “Boeing 737” онгоцны ослоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд тус бүр нь 20 долларын мөнгөн тусламж үзүүлэхээр бэлтгэж байгаа гэдгээ мэдэгджээ.

Дубай-Ростов маршрутаар нислэг үйлдэж байсан иргэний агаарын тээврийн  Boeing 737-800 онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас  Ростовын нисэх буудалд газардахаасаа өмнө ослын буулт хийх үеэрээ дэлбэрч сүйрсэн юм. Онгоцны 55 зорчигч болон нисэх экипажийнхан бүгд амь үрэгдсэн билээ.