Н.Энхбаяр шоронд орлоо. Үүнд хэн хэн олноос онцгой баярласныг таах гэж тархиа гашилгах хэрэггүй авч хүмүүс энэ тухай үг унагахаас болгоомжилж байна. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүй болсон Ц.Элбэгдорж, өөрийнх нь хулгай луйврыг сайн мэддэг матаачгүй болсон ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж хоёр авлигын загалмайлсан эцгийг даран сөнөөж чадлаа хэмээн өөрсдөө баярлаад зогсохгүй бас бүх ард түмнээр өөрсдийгөө магтуулахаар тэсэн ядан нууцаар тэмүүлж буйг олон нийт амин хувьдаа мэдээд авчихлаа. Эгдүүцэх вий дээ. Энхрий хайрт намыг минь хоёр хуваасан эвгүй этгээд гэж хонзогногч С.Баяр, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар өөрсдийнхөө авлигын сүлжээг сөхөж чадах хангалттай баримт бүхий зангарагтай өрсөлдөгчгүй, дураараа дургих зорилгоор Н.Энхбаярыг унагах баахан хов жив цуурхал хамж чимж цуглуулжээ. Үүнд АТГ, УЕПГ түүхэндээ танигдашгүй идэвх зүтгэл гаргасан нь гайхалтай Хэтэрхий чармайсан идэвх зүтгэл хуудуу ихээр агуулсан гэсэн сэжиг дагуулсныг эс тооцвол юу нь ч буруу байхав. Н.Энхбаярыг нийгмээс тусгаарлахг үй аваас өөрөө толгой дээгүүрээ дээлээ нөмрөх Ц.Нямдорж нар баримт цуглуулахдаа Н.Энхбаярын ходоодыг эргүүлж зайлсан нь мэдээж. Өөрөөр хэлбэл, юу ч үлдээлгүй шалгасан гэсэн үг. Гурван өдөр үргэлжилсэн дүүргийн шүүх хурлаас Н.Энхбаярын завшсан аймшигтай их хохирол гэхээр баримт нотлогдсон гэхэд эргэлзээтэй хоцров. Хохирогч, нэхэмжлэгч тодорсонгүй. Улсыг их хэмжээний хөрөнгөөр хохироосон гэх хоосон лоозонгоор эрх баригчид нүүрээ тахалснаас биш тодорхой баримт хэлж чадахгүй мухардаад байв. Хотын шүүхийн гурилан хүн шиг авхай ч нэмэрлэх шинэ баримтгүйдээ цагаан нүүрээ нэвт улалзуулав. Засгийн газрын хэвлүүлсэн номыг онгоцоор тээвэрлэсэн зардал,япончуудаас Н.Энхбаяр, хамба Д.Чойжамц хоёрын дунд, хувьд нь бэлэглэсэн телевизийн тоног төхөөрөмжөөр бидний сайн мэдэх ТV-9 телевизийг байгуулж, хамбад 65 сая төгрөг өгсөн баримт, ашиггүй ажиллаж, дампуурч асан “Өргөө” зочид буудал ном журмаараа хувьчлагдсанаас эдүгээ ашигтай ажиллаж, улсад татвар төлдөг болсон асуудал, эцэст нь хоёр аж ахуйн байгууллагын хооронд үүссэн ган шааригийн маргаан зэрэг амьдралд хаа сайгүй гарч л байдаг аж ахуйн нэгж, иргэд хоорондын иргэний маргаан явж явж ардчилсан Монголын гурав дахь Ерөнхийлөгчийг шоронд шидчих шиг л боллоо. Шүүх хурлын төгсгөлд энэ бүгд зөвхөн Ц.Нямдоржийн захиалгаар явагдлаа гэж УИХ-ын зарим гишүүд телевизээр мэдэгдэхийг сонсоод гучин хэдэн оны хэлмэгдүүлэлт санаанд бууж, дотор эвгүй оргилоо. Гучин хэдэн оных шиг махан овоо, цусан далай хийдэггүй юм гэхэд 60-аад оны сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг хэмээх Ю.Цэдэнбалын гяндан, хугацаагүй цөллөгийг Ц.Нямдорж үргэлжлүүлж буй юм биш биз дээ та минь. Эвгүй совин зөгнөсөн сэжигтэй ажиллагаа өрнөөд эхлэх шиг. ХЗДХ-ийн сайд хүн баривчилдаггүй. Гэхдээ амаар нууцаар, тушаал буулгах нь энүүхэнд. Энэ нууц аргыг бид Ленин багш хааныгаа гэр бүл нохойтой нь устгахдаа хэрэглэснийг дэндүү сайн мэднэ. Хэлмэгдүүлэлт санаанд орсон учир гэвэл Н.Энхбаяр МАХН гэлгүй МАН-д ороод Ерөнхийл өгч асныхаа хангамжийг эдлээд, хутга тавилгүй мах идээд, хундага тавилгүй архи уугаад, тарвалзаж суусан бол шоронд орох нь байтугай Н.Багабанди шиг сарын 30-40 мянган доллар цохих албанд томилогдохыг хэн байг гэх вэ. Н.Энхбаяр олигархиудын хулгайг илчилж, тэднийг төр засгаас цэвэрлэе гэж ам алдаж, том авилгачдыг айлгаагүй бол түүний дуулиант авлига гэгч аж ахуйн маргаан гэмт хэрэгт тооцогдон сөхөгдөх байсан уу. Ийм асуулт хөврөөд байна. Улсын хөрөнгө мөнгө аймшигтай ихээр идэж уугаад шоронд орлоо гэх итгэл үнэмшлийг шүүх хурал төрүүлж эс чадав. Н.Энхбаярыг шоронд орсонд ихээр баярласан хэдэн том хүн бий. Н.Энхбаяр МАХН-аа хадгалж үлдэнэ гэх нэрийдлээр тэр хэдэн том авлигачдын бөгсөн дор тэсрэх бодис хийх гэж зүтгэснээсээ болж шоронд орлоо гэх яриа нийгэмд ноёрхож байна. Түүнийг хуучин намаа орвонгоор нь устгалгүй сэргээлээ гэж шийтгэх хууль Монгол Улсад байхгүй учраас авилгын хэргээр шоронд хийхээр дээрх хэдэн том эрхэм хамтран төлөвлөгөө зохиож, тэр төлөвлөгөөний дагуу шүүх хурал шийдвэрээ гаргав гэж МАХН-ын гишүүд дэмжигчид үзэж байна. Гэмгүй хүнийг барьж ирсэн Б.Хурцыг Германы шоронгоос арын хаалгаар авчирч АТГ-ын дэд даргаар томилсон нь бусармаг учиртай. Н.Энхбаяр нарын УИХ-д нэр дэвших эрхийг хууль бусаар зориуд хассан зэрэг нь Ц.Элбэгдорж 2013 оны сонгуульд замаа зассан улс төрийн увайгүй ажиллагаа гэж МАХН-ын гишүүд-ахмадууд эсэргүүцэж байгаа билээ. Авлигын хэрэг ганц Нямдоржийг Н.Энхбаяраар дуусах уу. Одоо шоронд орох дараагийн мундаг том авлигач гэж байх уу. Монголд ганцхан авлигач байсан, түүнийг нь намначихлаа гэж манай Ерөнхийлөгч биеэ магтвал гадаад улс гүрнүүд итгэх үү. Авлигатай тэмцэх газарт шалгагдсан Ц.Нямдоржийг нутгийнх нь прокурор хэргийг нь татаж аваад ямар ч буртаггүй ариун тунгалаг эрхэм гэж зарлаад тавьчихсан. Ц.Нямдоржийн луйвар хулгай хэвлэл мэдээллээр Н.Энхбаярынхаас дутахааргүй зарлагдсан. Дахин зарлая гэвэл түүний авлигын баримт бэлэн байж л байна. Тэр хоёрыг ав адилхан авлигач, бие биеийн бөгсийг ухаж эхлэв гэсэн ойлголт нийгэмд тарсан билээ. Сайд байснаараа Ц.Нямдорж дийлж байх шиг. УИХ-ын гишүүн Ч.Улаан уяач хүний хувьд “Морьтой явган хоёр уралдаж болохгүй” гэж зөгнөж . байв даа. Яг тэр ёсоор болов. Ер нь авлигатай тэмцэх сүржин ажил Н.Энхбаяраар дуусах анхнаасаа төлөвлөгөөтэй айсан юм биш үү. Тэгвэл одоо Монголд авлига дууссан гэж зарлах л үлдэх шив. Яагаад гэвэл Ц.Нямдорж шиг их гарын авлигачийг хууль хяналтын байгууллагууд авлигач биш ариун тунгалаг сайд гэж зарласан болохоор Монголд түүний зиндаанд дөхөж очих авлигач үнэндээ байхгүй юм чинь хэнийг одоо авлигач гэж баривчлах билээ. ¹1 авлигач Ц.Нямдоржийг Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар яахыг хүлээх л үлдлээ. Тийм л шударга юм бол хоёр адилхан авлигачийн нэгийг шоронд шидээд нөгөөг давруулах ёсгүй. Зартай авлигчаа жалгын үзлээр дахиад хаацайлах юм бол уу. Эсвэл дэлхий дахиныг чичрүүлсэн авлига хэмээх тахал Монголд Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж,Д.Дорлигжав гурвын өнгөн дээр “конец фильм” болов гээд шоудах уу. Н.Энхбаяраар туг тахьснаар төр, засгийн толгойд заларсан том авлигачид ганхах уу. Харин бүр санаа амар дархлаажих уу. Нийгмийн энэ эргэлзээ хэдийд яаж арилах вэ. Бузар булхай нь цухуйсан, илэрсэн, зарим нь бүр нотлогдсон дараагийн том авлигачдыг баривчилж, зохих ялыг нь үүрүүлсэн тэр л цагт энэ эргэлзээ хүн амын тархинаас салж, ардчилсан Ерөнхийлөгчд өө итгэх болно. Н.Энхбаярыг өмөөрөхдөө гол нь биш, илэрхий тодорсон том авилгачдыг төр засгийн толгойд орхивол нийгмийн сэтгэл зүй эмзэглэх гээд байна. Н.Энхбаяраар бүх авлигыг хаана гэж мөрөөдөж буй бол горьдсоны гарз. Шударга ёсоор цангасан олон нийт дараа дараагийн том авлигачдыг шоронд илгээхийг шаардах болно. Харамсалтай нь яахыг Н.Энхбаярыг намнасан том авлигачид шийдэхээс бус ард түмэн бидэнд оролцох нөлөө байхгүй санж. Юутай гашуун цаг үе вэ. Монголын хамгийн том авлигачид одоо “Бид авлигач Н.Энхбаяр биш, бид ариун шударга лидерүүд байна” гээд доогтой инээсээр сэнтийдээ үүрд мөнх тухалбал хаашаа харж үхдэг билээ.
Сайд байснаараа Ц.Нямдорж дийлж байхшиг. УИХ-ын гишүүн Ч.Улаан уяач хүний хувьд морьтой явган хоёр уралдаж болохгүй гэж зөгнөж байв даа. Яг тэр ёсоор болов. Ер нь авилгатай тэмцэх сүржин ажил Н.Энхбаяраар дуусах анхнаасаа төлөвлөгөөтэй байсан юм биш үү. Тэгвэл одоо Монголд авилга дууссан гэж зарлах л үлдэх шив