Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа Пакистаны газар нутаг дээр хийдэг нисэгчгүй онгоцны довтолгоог зогсоохыг шаарджээ. Тэрээр хамтарсан хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдийн өмнө энэ шаардлагыг тавьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч энэ мэдэгдэлд хариу тайлбар хийсэнгүй.

АНУ Пакистаны газар нутаг дээр террористуудыг ангуучлахдаа энгийн иргэдийн амь насанд хүрч, олон улсын хэм хэмжээг зөрчиж байна хэмээн Amnesty International байгууллагаас мэдэгдсэн юм. Харин Цагаан ордон “АНУ ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Энгийн иргэдийн амь насанд хүрэхээс аль болох зайлхийж байна” хэмээн хариу мэдэгдэл хийжээ.