С.САРУУЛ

Улсын Дээд шүүхэд Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар сунгажээ. Учир нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа бөгөөд хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх хугацааг ийнхүү сунгасан байна.

Эх сурвалж: www.polit.mn