Ц.БАЯР

Сургуулийн өмнөх ба бага боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох мөн  цэцэрлэгийн болон бага ангийн багш бэлтгэх үйл явц шинэчлэл манай улсын хувьд  нэн шаардлгатай байгаа тухай БСШУЯ-ны сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Д.Гантулга, МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал Д.Мандах нар өчигдөр болсон хэвлэлийн хурлын эхэнд онцолж байна. Энэ сарын 11,12 өдрүүдэд “ Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал, шийдэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Тус хуралд Япон, Солонгос, ОХУ-ын Буриадын Их сургууль, Өвөрмонголын Багшийн их сургуулийн 70 гаруй  эрдэмтэн судлаач оролцож монголын болон олон улсын боловсролын сүүлийн үеийн олон талын судалгаа шинжилгээ, тулгамдаж буй асуудлыг хөндөж шийдвэрлэх гарцыг эрэлхийсэн олон улсын төвшиний хурал болно гэдгийг тэд хэлж байна. НҮБ-аас хийсэн судалгаагаар манай улсын сургуулийн өмнөх болон бага боловсрол олгох байдалд үнэлгээ хийж бусад улс оронтой харьцуулахад хамгийн өндөр төвшинд бэлтгэдэг гэж үзсэн байна. Монгол улс сургуулийн өмнөх насны 257 мянган хүүхэдтэй.  Үүний 218 мянга нь ямар нэгэн хэлбэрээр  цэцэрлэгт хамрагдаж нийт 6000 гаруй багш,1-5 дугаар ангийн 250 мянган хүүхэд сурч 1800 мянган багш тус тус  ажиллаж  байна.  Хүүхдийг сургахад  багшийг боловсруулах  бодлого давамгайлж багшийн ачаалал нь их байсан бол энэ зуунд хүүхэд рүү чиглэсэн бодлого шинэчлэл, арга барилыг эрэлхийж энэхүү чуулганыг хийж  байна. Чуулганыг МУБИС-ийн 65 жилийн ойг угтаж БСШУЯ, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Боловсролын үнэлгээний төв, “Гурван эрдэнэ” башгийн сургууль хамтран зохион байгуулах аж.

Эх сурвалж: www.polit.mn