С.САРУУЛ

Хуулийн дагуу Хуульчдын холбооны гишүүн, хуульчид нь сар бүр гишүүний татварыг тогтмол төлөх нийтлэг үүргийг хүлээдэг байна. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу “...гишүүний татвараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван сар дараалан төлөөгүй...” үндэслэлээр Хуульчдын холбоо тухайн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгохоор заажээ. Хуульчдын холбооны Тамгын газар, Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албанаас хамтран гишүүний татвараа төлөөгүй хуульчдын судалгааг гаргаж, гишүүний татвараа огт төлөөгүй 15 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

 Ирэх сарын 1-ний дотор гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргуулах ажлыг хийж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn