Америкийн Harley-Davidson компани араа салгах системийн уян удирдлагад гэмтэл гарсны улмаас 29 мянган мотоциклийг зах зээлээс эргүүлэн татахаар боллоо. Энэ оны тавдугаар сарын 3-наас аравдугаар сарын 14-нд гаргаж худалдсан мотоциклууд үүнд хамаарч байгаа аж. Дээрх тооны мотоциклийн 25 мянга 185 нь зугаалахад зориулагдсан загвар юм. Уян удирдлагын системд алдаа гарснаар тоормос доголдох тохиолдол гарч байгаа ажээ. Энэ доголдлыг засахад нэг цаг шаардагддаг байна.

Harley-Davidson компани АНУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дүрмийн дагуу эргэн таталтыг хийж байна. Энэ нь засаг захиргааны “зогсолт”-оос үл хамааран хийгдэх ажээ.