Apple компани iPad 5, iPad Mini 2-ыг алтан корпус (их бие)-тай үйлдвэрлэхээр зэхэж байна. Шинэ загварын iPad-ийн албан бус зураг интернэтэд тавигджээ. iPad-ийн шинэ загварыг танилцуулах ажиллагаа энэ сарын 22-нд болох юм. Стив Жобсын үүсгэн байгуулсан Apple компани өмнө нь iPhone 5S-ийн алтан загварыг гаргасан билээ. Ийм өнгөтэй загвар эрэлт хэрэгцээ ихтэй байгаа ажээ. Мөн Samsung компани Galaxy S4 ухаалаг гар утсаа алтан корпустай гаргахаар төлөвлөж байгаа бололтой.