Нийслэлийн Засаг дарга “Татварын буцаан олголтын тухай” захирамж гаргалаа. Хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг өгөхөөр болжээ. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26 тэрбум төгрөгийг нийслэлийн Татварын газраас баталгаажуулан иргэдийн дансанд байршуулахаар болжээ.
Эх сурвалж:www.polit.mn