Боливт Ерөнхийлөгч Эво Моралест дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх боломжийг олгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болж өнгөрлөө. Санал асуулгын урьдчилсан дүнгээр, тус улсын иргэдийн 66.1 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцжээ. 33.8 хувь нь Үндсэн хуульд зохих өөрчлөлт оруулж Моралесийг дахин нэр дэвшихийг дэмжсэн байна.
Боливийн Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдсон Э.Моралес дахин нэр дэвшиж өрсөлдөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан юм. Гэвч Боливийн иргэд түүнээс залхсан бололтой, түүнийг дахин төрийн тэргүүнд өрсөлдөхийг дэмжсэнгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин