Д.ЦЭЦЭГ

МоАХ байгуулагдсаны 26 жилийн ой өчигдөр тохиолоо. Түүхэн өдрийг тэмдэглэн АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга З.Гончигдорж, МоАХ-ны дарга Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд МоАХ-ны дарга Х.БаттулгаМоАХ 26 жилийн өмнө анхны хурлаа хийж байсан өдрүүд түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. МоАХ-ны анхны хурлаар ерөнхий зохицуулах  хорооны бүрэлдэхүүнийг 35 хүнтэй зохион байгуулж байв. Тэргүүлэгч гишүүнээр Ц.Элбэгдорж, С.Зориг, Д.Сосорбарам зэрэг есөн хүнийг сонгож байсан түүхэн үйл явдал болсонхэмээн дурссан юм. Мөн хоёр удаа товлоод байсан ээлжит бус чуулган хугацаандаа эхэлж чадаагүй талаар АН-ын удирдлагууд хэлсэн. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд 1996 онд тухайн үеийн МАХН /одоогийн МАН/-аас болж, УИХ-ын үйл ажиллагаа мөн өнөөдрийнх шиг гацаж Ерөнхий сайдаа томилж чадахгүй зургаан сар болж байсан түүхийг хөндлөө. ТэрээрТухайн үед УИХ-ын чуулганыг нээхэд 76 гишүүнээс 51 нь ирж, ирц 50 хувьд хүрдэг дэгтэй байсан. Одоо бол 76 гишүүнээс 39 нь ирж ирц 51 хувьд хүрнэ. Ээлжит бус чуулганыг хоёр удаа зарлахад ирц хүрэхгүй хойшилсон нь  зарим намын бүлгээс хамаатайгэдгийг ч онцлов. Энэ үеэр сэтгүүлчид ээлжит бус чуулган хуралдахгүй байгаа шалтгааны талаар УИХ-ын даргаас зарим асуудлыг тодруулсан юм.

-Ээлжил бус чуулган нээлтээ хийх байсан ч дахин хойшиллоо. Та гишүүд хуралдаа ирэхгүй байгаа шалтгааныг юу гэж үзэж байна?

-Энэ УИХ-ын үед гишүүдийн хариуцлага улам дордсон. УИХ-ын ажил цагтаа эхэлдэггүй. Хэлэлцэж байгаа асуудалтай санал нийлэхгүй байж болно. Өглөө хуралдаа ирэх ёстой, цалингаа авч байгаа. Үүнийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй. 26 жилд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 500-4000 ам.доллар болж өслөө. Үүнийг олж харахгүй, Монгол Улс улам ядуурсан гэх улс байдаг. Тэгж хэлэх эрхийг нь бас өгсөн юм. Бид сайн зүйлээ ярьдаггүй болоод удаж байна. Сайн зүйл зөндөө байгаа. Шударга ёс байна, авлигатай тэмцэж байгаа. Бүх хүний санаанд хүрсэн шударга ёсыг бүрдүүлж чадаагүй гэж үздэг хүмүүс бий. 26 жилийн дотор бид АНУ шиг хөгжилтэй орон болох боломжгүй. Гэхдээ бид 1990 оноос өмнө ярьж чаддаггүй байсан. Өнөөдөр ярьж чаддаг болж байгаа. Одоо  төр засагт ажилладаг улсууд цалингаа авч байгаа бол ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж байгаа боловч энэ УИХ дотор таван намын гишүүд байна. Гурван намын гишүүд ажилдаа ирж, хоёр нь ирэхгүй байна.

-УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг Үндсэн хууль зөрчин хэлэлцэх гэж буйг эсэргүүцэж байгаа. Мөн Шадар сайдын томилгооны асуудал ч бий гэдгийг хэлсэн?

-Үндсэн хуулийн цэц УИХ-ын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Харин зарим зүйлийг хүчингүй болгосон. Цэцийн даргын хувьд хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлсэн учраас огцрох гээд байгаа юм. Монгол Улсад хуулийг хүчинтэй, хүчингүй болохыг хэлдэг ганцхан байгууллага бий. Тэр нь УИХ. Түүнээс биш  Үндсэн хуулийн цэц эсвэл Үндэсний бөхийн холбооны цэц хэлэх эрхгүй. АТГ-аас ямар бичиг ирснийг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Бид мэдээгүй. УИХ-д өргөн баригдаагүй асуудлыг  захирамжинд оруулах боломжгүй.

-МАН-ын гишүүд ээлжит бус чуулган зарлахдаа УИХ-ын дэгийн хууль зөрчсөн учраас хуралд оролцохгүй гэдгээ тайлбарласан. Мөн УИХ-ын дарга хурал даргалахдаа нам, эвслээр нь ялгаварладаг. Тиймээс удахгүй таныг огцруулах шаардлага тавина гэсэн?

-Огт үндэслэлгүй зүйл хэлж байна. Би ийм л ааштай хүн. Үүнийгээ өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Дуртай үедээ яриад дургүй үедээ алга болдог эрх чөлөөг Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдэд олгоогүй. УИХ-ыг цагтаа эхэлж байсныг санахгүй байна. Ийм л хариуцлага яриад байгаа юм. Хариуцлага ярихаар өөдөөс өрвөлзөөд байгаа юм. Үндсэн хуульд заасан үүргээ биелүүл. Бүх намын гишүүдтэй адилхан харилцаж байгаа. Нэг асуудал хэлэлцэж байхад нөгөө асуудлыг ярьдаг. Микрофон таслах эрх надад байна.

-АН ирэх сонгуульд зарим нам, эвсэлтэй эвсэж орно гэсэн мэдээлэл бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ардчилсан нам 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Энэ удаад ч дангаараа сонгуульд орно. Энэ бол манай намын олон жил үргэлжилж байгаа бодлого. Бид хэнтэй ч эвсэхгүй, дангаараа олонх болох зорилго тавьж ажиллаж байна. 20 жил бидний олонх болох саналыг Монголын ард түмэн өгсөнгүй. Биднийг олонх

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин