А.НОМУУНДАРЬ
Өнгөрсөн мягмар гарагт америкийн “Apple” компани бондын зах зээлд 12 тэрбум долларын бонд гаргалаа. Энэхүү бонд нь хөвөгч болон тогтмол хүүтэй гарсан байна.Бондыг тун амжилттай зарагдана гэж үзэж байгаа юм. Учир нь зах зээлийн самуунтай үед олон хөрөнгө оруулагч ихээхэн мөнгөтэй байгаа гэжээ. 2013 оноос хойш “Apple” компани 5 дахь удаагаа олон тэрбум долларын бонд санал болгож байгаа юм. Хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар “Apple”-ийн бондууд компанийн ноогдол ашгийн өгөөжтэй харьцуулвал тун таатай байгаа юм байна. IBM, Toyota, Comcast болон BNY Mellon компаниуд мөн адил өнгөрсөн мягмар гарагт бонд гаргажээ.
Эх сурвалж:”zms.mn”