Ц.БАЯР

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр батлан гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ ээлжит бус  чуулган зарласан. Өнөөдөр  ХҮН-ын дарга С.Ганбаатар Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийн төлөө ээлжит бус чуулган зарлаж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийв. Мэдээлэлдээ “Цэцийн асуудлаар улс төржилтийг зогсоож, хуулиа барьж ажиллах, асуудалд нухацтай хандах ёстой” гэв. Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн их суудлын хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлж байна.

Эх сурвалж:www.zms.mn