Ц.БАЯР
"Ноён уулаа аваръя" хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын "Сентерра Гоулд" компанийн Гацууртын орд дахь ашиглалтын хоёр лицензийг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан хүсэлтийн дагуу Шүүхээс тус компанийн лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн үзэж, захиргааны хэрэг үүсгэхээр боллоо. Иймд асуудал нь шүүхийн шатанд яваа учир "Сентерра Гоулд" компанийн хувьд лицензээ одоогоор эзэмших эрх зүйн чадамжгүй болж байгаа юм.
Эх сурвалж:www.zms.mn