Б.САНСАР

Ирэх зун олимпийн наадмыг хүлээн авах Бразилийн Рио-Де-Жанейрогийн гудамж талбай дөрвөн хоногийн турш үргэлжлэх самба бүжгийн алдарт карнавал наадмын талбар болжээ. Католик шашинтнуудын улаан өндөгний баярт зориулан хоёрдугаар сарын эхний баасан гаригт эхэлдэг уламжлалтай тус наадам Рио-Де-Жанейрогийн самба бүжгийн “Маркиз де Сапукаи” цэнгэлдэх хүрээлэнд шилдэг оролцогчдыг тодруулах мөч хүртэл үргэлжилдэг байна. Тэр хүртэл тус хотынхон дөрвөн хоногийн турш элдэв хүндрэл бэрхшээлээ умартан самбагийн цоглог аялгуунд нүцгэн шахуу бүсгүйчүүд бүжихийг харан цэнгэлддэг нь олон зууны уламжлалтай бөгөөд гадаадын жуулчдыг ихээр татдаг ажээ.

A reveler of the Grande Rio samba school performs during the first night of carnival parade at the Sambadrome in Rio de Janeiro, Brazil on March 2, 2014. AFP PHOTO / CHRISTOPHE SIMONCHRISTOPHE SIMON/AFP/Getty Images

Эх сурвалж: www.polit.mn