Н.МӨНХЖИН

Тайванийн Тайнань хотод газар хөдөлсний улмаас 17 давхар байшин нурж, дор хаяж 132 хүн нурангинд дарагджээ. 96 байртай тус байшинд 256 хүн амьдарч байжээ. Газар хөдлөлтийн улмаас барилгын дээд талын хэсэг нурсан юм. Одоогоор нурангинд дарагдсан хэдхэн хүнийг гаргаад байгаа ба бусад хүмүүсийг гаргахад барилгын хүнд техник хэрэгтэй байгаа аж. Газар хөдлөлтийн улмаас 18 хүн амиа алдаад байна. 300 гаруй хүнийг аварч чаджээ.

6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт Тайванийн дөрөв дэх том хот Тайнань дахь хэд хэдэн барилгыг нураасан байна. Тайвань арал газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. 1999 онд Тайваньд 7.6 магниутудын хүчтэй газар хөдөлж хоёр мянга 400 хүн амиа алдаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn