Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэх бичигт гарын үсэг зурлаа.  Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д болсон ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болоод намуудын гишүүд оролцлоо. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд “Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам бол адилхан үзэл баримтлалтай, нэг байр суурьтай олон жил явж ирсэн” гэдгийг тодотгосон бол ИЗНН-ын дарга С.Оюун: “АН-аас нэгдэх саналыг тавьсан. Манай нам энэ саналыг хүндэтгэж байгаа. Аль, аль намынхаа дүрмийн хүрээнд улс төрийн намуудын хуульд тодорхой заалтууд байгаа. Хуулийн хүрээнд хэлэлцүүлгээ явуулаад, шат шатны байгууллагууд шийдвэрээ гаргаад явах ёстой” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn