С.САРУУЛ

Хууль зүйн сайд Д. Дорлигжав БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т  сайд Д.Дорлигжав, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн  Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зурсан байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг-д ял эдлэж буй 26 иргэнийг хэлэлцээрийн дагуу хүсэлт гаргасан тохиолдолд Монгол Улсад шилжүүлэн авч ирэх боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр албаны хүмүүс чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй Монгол Улсын зургаан иргэнтэй уулзаж, тэдний хоригдож буй орчин нөхцөлтэй танилцаж  зөвлөгөө өгчээ.

 Эх сурвалж: www.polit.mn