М.Ган
Шадар сайд Ц.Оюунбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Эрүүл мэнд, спортын сайд асан, МАХН-ын генсек Г.Шийлэгдамба олны өмнө ил гарч ярихдаа таныг албан бланк дээрээ өргөдөл бичүүлж, гарын үсэг зуруулсан гэсэн. Ийм зүйл болсон уу?
-Ямар ч бланк дээр би гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа, тийм боломж ч байхгүй. Авлигатай тэмцэх газарт байцаалтад ирсэн үед нь би хамгийн сүүлд ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж байсан, энэ хүрээнд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан асуудал дараагийнх. Намын улс төрийн санхүүжилтийн талаар хэлэхэд намын санхүү хөмрөг хариуцсан хүн нь би биш. Санхүү мөнгөний асуудалд би хэзээ ч хаана ч оролцож байгаагүй. Энэ талын мэдээлэл надад алга.
-Та хандив цуглуулдаг уу?
-Би цалингаараа амьдардаг, 40 жил Монголын төрд ажиллаж байна. Хууль дүрмээ барьж ажиллаж байгаа. Хэн нэгнээс юм гуйж явсангүй, хэн нэгэнд ч юм өгч явсангүй.
Эх сурвалж: www.polit.mn