Б.ЭНХ
Улсын нууцыг задруулсан хэргээр анхан шатны шүүхээс 22 жилийн ял сонсч, давж заалдах шатнаас 17 жил болж буурсан Д.Чинбаярыг шүүх хурал яг одоо Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд үргэлжилж байна. Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулж гадаад руу гаргаж эх орноосоо урвасан хэрэгт УИХ-ын гишүүн Б.Батчимэгийн зөвлөх байсан З.Пагмажав, Д.Чинбаяр нар буруутгагдаад байгаа билээ. З.Пагмажавт холбогдох хэргийг өнгөрсөн онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан.
Д.Чинбаярын гомдлыг Улсын дээд шүүхэд өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх байсан ч хойшилсон юм. Харин энэ удаа шүүх хурал ийнхүү эхэлжээ.
Эх сурвалж:www.polit.mn