Б.ЗАЯА

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн шүүх болох Цэцийн дарга, гишүүдийн суудлыг ганхуулж эхэлсэн. Уржигдар Хууль зүйн байнгын хорооны хурлаар Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татахаар болсон. Харин өчигдөр Ж.Амарсанаа дарга мэдэгдэл хийж, энэ үйл явдал хууль зөрчсөнийг тайлбарлав. Энэ тухайд Х.Тэмжүүжин гишүүн ийн тайлбарлав. Тэрээр “Сая Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсгээр хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох тухай Цэцийн шийдвэр гараагүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчсөн.

 Цэцийн тухай хууль дээр маш тодорхой заасан байдаг. Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр явж байгаа бол тэр маргаантай асуудлаар цэцийн ямар нэгэн гишүүн урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг. Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан тоот явуулсан. Тэр албан тоот дээр хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээ маш тодорхой биччихсэн байсан. Тэгээд цэцийн тамга бүхий өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан. Энэ бол өөрөө нотлох баримт, факт” гэв.

Эх сурвалж: www.polit.mn