О.НАМУУНЦЭЦЭГ
Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр, дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нарыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан оюутнуудаас их хэмжээний мөнгө завшиж хувьдаа байр, машин худалдаж авсан гэдэг. Тэднийг 2015 оноос эхлэн авлига, албан тушаалын хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн юм.
Тэд оюутны өдөрлөг, илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн мөнгө завшдаг байжээ.
Д.Батбаяр хамгийн сүүлд байгууллагынхаа данснаас 100 гаруй сая төгрөгийг ямар ч баримтгүй авсан байна. Түүний энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж, тогтоогоод Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад МОХ-ны ерөнхийлөгч 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон байна. Иймд түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn