Ц.БАЯР
Сонгуулийн хуулиар санал авах өдрөөс 150 –аас доошгүй хоногийн өмнө УИХ сонгуулийн тойргоо байгуулж мандатын тоог тогтоох болон санал өвөх өдрийг товлож зарлах ёстойг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномдорж мэдэгдлээ. Хуулийн энэ хугацаа нэгдүгээр сарын -31 нд дуусах бөгөөд ажлын өдрийг тооцож үзвэл УИХ –д хоёр хоногийн хугацаа үлдээд байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр буюу пүрэв гараг, маргааш буюу баасан гараг гэсэн хоёр өдөр үлдээд байна. Орон нутгийн сонгуулийн тов ч үүнтэй ижил заалттай учраас аймгийн ИТХ- энэ асуудлаар шийдвэр гаргах үүргийг хүлээж хуралдаанаа зарласан байна. Сонгуулийн товоос гадна мандатын тоонд саналын зөрүү үүсээд байгаа. Мандатын тоог хүн амын тоогоор ялгавартай тогтооно гэж өмнөх хуульд заасан байсан. Харин шинэ хуулиар ялгавартай гэдэг үг байхгүй болсон учраас улсын дунджыг харгалзаж тогтоохоор болоод байгааг СЕХ-ын дарга тайлбарласан.
Эх сурвалж:www.zms.mn