Б.ЭНХ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өнгөрсөн оны аравдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ченж Б гадны нөлөөтэй амь насаа алдсан хэрэг гарсан юм. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт шилжээд байсан. Тэгвэл прокуророос хэргийг хянаж үзээд өнөөдөр шүүхэд шилжүүлжээ.
Прокурор хэрэгтнийг талийгаачийн биед байсан 30.300 ам.доллар, 800 рубль буюу монгол мөнгөөр 60.4 сая төгрөгийг авахаар шунахайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар амийг нь хөнөөсөн. Хэргийн мөрөө баллахын тулд хохирогчийн гэрт бензин цацаж гал тавин эд хөрөнгийг нь санаатайгаар устгасан гэж үзэн хэргийг зүйлчилжээ.
Эх сурвалж: www.polit.mn