Б.ЗАЯА
“Юнивишн” компани үйлчилгээгээ төлбөртэй болгож хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хөндсөн гэх гомдол сүүлийн үед ихээхэн гарч буй билээ. Хэрэглэгчид “Юнивишн" компани анх гарч ирэхдээ “Дэлхийн жишигт нийцсэн гурвалсан үйлчилгээг Монголд нэвтрүүлж байгаа. Интернэтийн хэрэглээ хязгааргүй, HD сувгууд орж ирнэ. Дээр нь суурин утсыг санал болгож байна” гэж сурталчилж гэрээ хийсэн. Гэтэл сүүлийн үед уг компанийн үйл ажиллагаа доголдож байгаа. Дээрээс нь ирэх сарын 1-нээс интернэтийн хэрэглээг хязгаарлах гэж байна. Үүнийг эсэргүүцэж байна хэмээн саяхан хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд мөн ШӨХТГ-т гомдол гаргасаар байгаа ажээ. Гомдлын мөрөөр судалгаа хийж эхэлсэн тухай ШӨХТГ-аас мэдээллээ. Судалгааны дараа ирэх сарын 1-нээс “Юнивишн" компанид шалгалт оруулахаар болсон байна.
Эх сурвалж: www.polit.mn