Ц.БАЯР
Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав. Тахарын газрыг ШШГЕГ-ын даргын дэргэд алба болгох санаачлага хуульд тусгасан. Салбарын сайд удахгүй Тахарын ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт оруулах энэхүү хуулийн төслөө УИХ-д өргөн барина. Энэ үүднээс тус газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан энэ юм. 2015 оны эцсээр Тахарын алба 37 мянга 546 шүүх хуралдааны журам сахиулан улсын хэмжээнд 44 шүүхийн байрны аюулгүй байдлыг хоногийн 24 цагийн туршид хамгаалан ажилласан байна. Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх үүргийн хүрээнд тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр 11 мянга 765 яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааг хэрэгжүүлэн, 1697 шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн дагуу шүүх хуралдааны оролцогчдыг албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэжээ.
Эх сурвалж:www.zms.mn