Ц.БАЯР
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Х нь 5700 гаруй шил “Далай” нэртэй хуурамч архи тээвэрлэж явсныг Баянгол дүүргийн цагдаагийнхан Нарны гүүр орчимд шалгалт хийж байхдаа илрүүлжээ. Эдгээр архи нь хуурамч шошготой мөн шинжилгээний бичиггүй болохыг тогтоож, тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ. Сар шинийн баяр ойртсон үед хуурамч архины худалдаа нэмэгдэж , ууц, өвчүү , бууз баншны хулгай ихэсдэгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэхийн зэрэгцээ иргэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа .
Эх сурвалж:www.zms